Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУвс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
1/3
Нийгэм

Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.19-2026.10.25) нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 64 суманд аюулт үзэгдэл, ослын 166 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 147 иргэнийг гаргалаа.

Нийт дуудлагын 112 нь обьектын гал түймэр, 19 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, хоёр нь хүчтэй салхи шуурга, 32 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Хуваалцах