Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУвс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
1/3
Улс төр

Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа
Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тус улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөлийн дарга Наталья Ивановна Кочанова болон Төлөөлөгчдийн танхимын дарга Игорь Петрович Сергеенко нар бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөхөрлөл, харилцан итгэлцэлд суурилсан Монгол, Беларусийн найрсаг харилцааг өргөжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Бүгд найрамдах зөвлөлийн дарга Н.И.Кочанова, Төлөөлөгчдийн танхимын дарга И.П.Сергеенко нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа нотоллоо.

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн даргаар Р.Батболд, Беларусийн Парламент дахь Беларусь-Монголын парламентын даргаар С.Ф.Алейник ажилладаг.

Беларусь Улсын Үндэсний Хурал (Парламент) нь Бүгд найрамдах зөвлөл (дээд), Төлөөлөгчдийн танхим (доод) гэсэн хоёр танхимтай бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг.

Бүгд найрамдах зөвлөл нь 64 гишүүнтэй ба тэдгээрийн 8 гишүүнийг Ерөнхийлөгч томилж, 6 муж болон Минск хотын Орон нутгийн зөвлөлийн хуралдаанаар тус бүр 8 гишүүнийг сонгодог. Харин Төлөөлөгчдийн танхим нь 110 гишүүнтэй бөгөөд гишүүдийг мажоратор системээр сонгодог.

Хуваалцах