Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хатан хаан II Элизабетагийн 92 насны ойд зориулсан арга хэмжээнүүд боллоо

Их Британийн хатан хаан 2 р Элизабетын 92 насны ойд зориулсан олон арга хэмжээ өчигдөр боллоо. Лондон хотноо хатан хааны төрсөн өдөрт зориулсан галт буудлага зохион байгуулсан бол Альберт холлд урлаг соёлын алдартнууд оролцсон концерт боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хатан хаан II Элизабетагийн 92 насны ойд зориулсан арга хэмжээнүүд боллоо
Хатан хаан II Элизабетагийн 92 насны ойд зориулсан арга хэмжээнүүд боллоо. Зураг: МҮОНРТ

Их Британийн хатан хаан 2 р Элизабетын 92 насны ойд зориулсан олон арга хэмжээ өчигдөр боллоо. Лондон хотноо хатан хааны төрсөн өдөрт зориулсан галт буудлага зохион байгуулсан бол Альберт холлд урлаг соёлын алдартнууд оролцсон концерт боллоо.

Хатан хааны төрсөн өдрийн баярын концертод рок од Стингээс авахуулаад КайлиМиноуг, Шон Мендес, Том Жонс, Эн Мари нар оролцож ая дуугаа өргөсөн байна. энэ концертыг хатан хааны гэр бүлийнхэн үзэж сонирхсоны дээр БИ Би Си сувгаар шууд дамжуулан үзүүлсэн юм. ИХ Британийн хатан хааныг тус улсад 2 тэмдэглэдэг гэж болно. 2 р Элизабетад 4 р сарын 21 нд төрсөн боловч энэ өдөр олон нийтийг хамарсан онцгой арга хэмжээнүүд болдоггүй.

Харин цаг агаарын таатай нөхцөлд буюу 6-р сарын 2 дахь 7 хоногийн бямба гаригт албан ёсоор Хатан хааны төрсөн өдрийг цэргийн жагсаал, ард нийтийн өргөн зугаалга хийн тэмдэглэдэг уламжлал тогтсон гэхэд болно. 2015 оны 9 р сард хатан хааны ширээнд заларсан хугацаагаараа дэлхийд дээд амжилт тогтоосон. хатан хааны титэм зүүсний 65 жилийн ой нь Өнгөрсөн оны 2 р сарын 6 нд тохиосон билээ.

Хуваалцах