Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хатан хаан II Элизабетийн биеийн байдал сайжирлаа

Лхагва гарагт Хатан хаан II Элизабет эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн бөгөөд Умард Ирландад хийх айлчлалаа цуцалсан юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хатан хаан II Элизабетийн биеийн байдал сайжирлаа
Хатан хаан II Элизабетийн биеийн байдал сайжирлаа. Зураг: МҮОНРТ

Лхагва гарагт Хатан хаан II Элизабет эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн бөгөөд Умард Ирландад хийх айлчлалаа цуцалсан юм. Өдгөө 95 настай Хатан хаан Элизабет эмчилгээ хийлгэж бие нь сайжирсан тул Виндзорын шилтгээндээ эргэн ирсэн тухай Букенгемийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Букенгемийн ордноос Хатан хаан Элизабетийн биеийн байдал сайн, сэтгэл санаа нь өөдрөг байгаа хэмээн онцолсон юм. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай Хатан хаан билээ.

Энэ долоо хоногийн эхээр Хатан хаан Элизабетад "Оны шилдэг өндөр настан”-д нэр дэвшүүлэх санал нэгэн сэтгүүлээс ирсэн байна. Харин Хатан хаан Элизабет энэ номинацид нэр дэвшихэд “дэндүү залуу” байгаа тул өөр нэгнийг хайна уу гэсэн хариултыг илгээжээ.

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хатан хаан ердөө таван удаа эмнэлэгт хэвтсэн байна. Букенгемийн ордноос Элизабетийг энэ сарын сүүлчээр Шотландын Глазго хотод болох COP26 уур амьсгалын бага хуралд оролцох төлөвтэй байна гэлээ.

Хуваалцах