Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хатгал тосгоны ЗДТГ-ын байранд гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын Тамгын газрын байр шатаж байна гэсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хатгал тосгоны ЗДТГ-ын байранд гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна
Хатгал тосгоны ЗДТГ-ын байранд гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын Тамгын газрын байр шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Хатгал тосгон нь аймгийн төвөөс 101 км-ын зайтай юм.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 ангийн 13 албан хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 75 хүн, гурван автомашинтайгаар ажиллан гал түймрийг бүрэн унтраалаа. Энэ үеэр хүний эрүүл мэнд, амь нас хохирсон асуудал гараагүй. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах