Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хацү башё өнөөдөр эхэлнэ

Нэгдүгээр сарын 10-нд буюу маргааш эхлэх башёгийн Макүүчи зиндаанд Озэки Такакейшо, Асанояама, Шодай нарын зэрэг сүмоч тэргүүлж барилдах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хацү башё өнөөдөр эхэлнэ
Хацү башё өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2021 оны анхны барилдаан Хацү башё өнөөдөр эхэлнэ. Уг тэмцээнд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар барилдахгүй өнжихөөр болжээ.

Хакүхо аваргын хувьд коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан учраас энэ удаа өнжиж байгаа бол Какүрюү аварга бэртэл гэмтэл нь эдгээгүй гэнэ.

Нэгдүгээр сарын 10-нд буюу маргааш эхлэх башёгийн Макүүчи зиндаанд Озэки Такакейшо, Асанояама, Шодай нарын зэрэг сүмоч тэргүүлж барилдах аж.

Энэ өдрийн барилдаанд Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Котошохо /М-3/, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Точиношин /М-4/, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Токушёорюү /М-8/-тэй, Ичиножёо А.Ичинноров /М-12/, Тэрүцүёоши /М-12/-той, Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Ютакаяама /М-15/-тай тус тус барилдана.

Мөн Чёошома Г.Мөнхсайхан тэргүүтэй Коконоэ дэвжээний дөрвөн бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан тул энэ удаа барилдахгүйгээр болжээ.

Хуваалцах