Хатуу ган хавтанг сэтэлж, охины хурууг гаргажээ
БНХАУ-ын Шаньси мужид цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын дэргэд тоглож байсан гурван настай охин ус зайлуулах шугамын дээр байрлуулсан хатуу ган хавтангийн дугуй нүхэнд хуруугаа хийж, гацаажээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Шаньси мужид цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын дэргэд тоглож байсан гурван настай охин ус зайлуулах шугамын дээр байрлуулсан хатуу ган хавтангийн дугуй нүхэнд хуруугаа хийж, гацаажээ.
Охины хурууг гаргахаар аврагчид цаг алдалгүй ирсэн бөгөөд эхэндээ тэд охины хурууг тайрахаас өөр аргагүй гэж ярьж байсан байна. Гэвч цагийн дараа аврагчид шийдвэрээ өөрчилж, хавтанг мултлан авч, охины хурууг гаргажээ. Айж сандарсан бяцхан охиныг эмнэлэгт хүргүүлсэн гэнэ.


















