Хатуу хучилттай зам барихад 580 сая гаруй төгрөг зарцуулж байна
Өнөөдөр манай улс нэг км хатуу хучилттай зам барихад дунджаар 580 гаруй сая төгрөг зарцуулж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр манай улс нэг км хатуу хучилттай зам барихад дунджаар 580 гаруй сая төгрөг зарцуулж байна. Энэ хэмжээний мөнгөөр нэг км урттай долоон метрийн өргөнтэй, таван см зузаан асфальтан хучилттай зам барина. Тэгвэл Герман улсад ийм хэмжээний замыг 2.5 сая еврогоор барьж байх жишээтэй. Манайд 580 сая төгрөг зарцуулан байж барьсан замын зузаан таван см байгаа бол Германд 2.5 сая еврогоор 25 см зузаан зам барьж байна гэсэн үг юм.
Энэ асудлаар Зам тээврийн яамны Авто замын барилга, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Батсуурь ярьж байна.


















