Хавар, намрын улиралд гал алдах эрсдэл их байдгийг анхаарууллаа
Хичээл сургууль амарсан энэ үед хүүхдүүд харах хамгаалах хүнгүй гэртээ үлдсэнээс гал алдах эрсдэл их байна.
Мэдээллийн алба

Хичээл сургууль амарсан энэ үед хүүхдүүд харах хамгаалах хүнгүй гэртээ үлдсэнээс гал алдах эрсдэл их байна. Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг хангаж ядангийн хаалтыг хагас хаах, хүүхдийг заавал насанд хүрсэн хүний асрамжинд үлдээх хэрэгтэй байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй анхаарууллаа.
Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 39 хувиар, гал түймэр, гамшиг ослын дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.


















