Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан бусад улс орнуудаас тусламж хүснэ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар 2015-2016 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудын нөхцөл байдал үүссэн тухай танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан бусад улс орнуудаас тусламж хүснэ
Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан бусад улс орнуудаас тусламж хүснэ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар 2015-2016 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудын нөхцөл байдал үүссэн тухай танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан Засгийн газраас гадаад орон, олон улсын байгууллагад хандан уриалга гаргаж, хүмүүнлэгийн тусламж хүсэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасан байна.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байдалтай байгаа бөгөөд хоёрдугаар сарын 22-ны байдлаар малын хорогдол 125 мянгад хүрээд байгаа юм.

Малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс, тэжээл худалдан авах боломжгүй болсон, отрын бүс нутагт бэлчээрийн даац хэтэрсэн, туурайн зуд болох төлөв ажиглагдаж байна. Мөн малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдсэн, вакцины хомсдол үүссэн, малчдад төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд автомашины хүрэлцээ муу байгаа учраас өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, цаашид гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж хүсэх шийдвэр гаргаж байгаа аж.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Хуваалцах