Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хавдар судлалын үндэсний төв сөрөг даралтаар шарх эмчлэх аппараттай боллоо

Том хэмжээтэй, эдгэрэлт муутай архаг явцтай, цооролт, холголтоос үүссэн мөн чихрийн шижингийн шалтгаантай гээд олон төрлийн шархыг дэлхийн улс орнуудад сөрөг даралтын тусламжтайгаар үр дүнтэй эмчилдэг нь стандарт болж тогтжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хавдар судлалын үндэсний төв сөрөг даралтаар шарх эмчлэх аппараттай боллоо
Хавдар судлалын үндэсний төв сөрөг даралтаар шарх эмчлэх аппараттай боллоо. Зураг: МҮОНРТ

ХСҮТ сөрөг даралтаар шарх эмчлэх аппараттай боллоо. Том хэмжээтэй, эдгэрэлт муутай архаг явцтай, цооролт, холголтоос үүссэн мөн чихрийн шижингийн шалтгаантай гээд олон төрлийн шархыг дэлхийн улс орнуудад сөрөг даралтын тусламжтайгаар үр дүнтэй эмчилдэг нь стандарт болж тогтжээ.

Сөрөг даралт нь Олон улсын эмнэлзүйн судалгаанд шархны эдгэрэлтийг шархны хэмжээнээс хамааран 1.5-2 дахин түргэсгэдэг, шархны хүндрэлээс сэргийлдэг өндөр үр дүнтэй, эдийн засгийн хувьд ашигтай болох нь бүрэн нотлогдсон юм.

Энэхүү аппаратыг ашигласнаар архаг, төвөгтэй шархны эмчилгээний асуудалд дэвшил гарч байна.

Эх сурвалж: ХСҮТ

Хуваалцах