Хавдар үүсгэгчээр архи, тамхийг нэрлэв
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд уушгины өвчлөл хэр байгааг тандах зорилгоор өнгөрсөн онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа явуулжээ.
Мэдээллийн алба

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд уушгины өвчлөл хэр байгааг тандах зорилгоор өнгөрсөн онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа явуулжээ. Ингэхэд 100 мянган эрэгтэй хүний 41.8, эмэгтэйчүүдийн 7.9 хувь нь уушгины хавдраар өвчилсөн байж. Ийм өндөр үзүүлэлт гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь архи, тамхи, амьдралын буруу хэвшил гэж үзжээ. Тухайлбал, өнгөрсөн оны судалгаагаар манай орны нийт хүн амын 34.8 нь илүүдэл жинтэй, 19.7 нь хэт тарган, 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн дүн гарчээ. Иймээс тус байгууллагаас хавдар үүсэх хамгийн наад захын хүчин зүйлээр архи, тамхийг нэрлэсэн байна.


















