Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хавдаргүй Булганчууд" хөтөлбөр эхэллээ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Булган аймагт ажиллаж "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг эхлүүлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлж буй "Хавдаргүй Булганчууд" хөтөлбөрийн нээлтэд оролцжээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хавдаргүй Булганчууд" хөтөлбөр эхэллээ
"Хавдаргүй Булганчууд" хөтөлбөр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Булган аймагт ажиллаж "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг эхлүүлж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлж буй "Хавдаргүй Булганчууд" хөтөлбөрийн нээлтэд оролцжээ.

Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нараар ахлуулсан нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан тус аймгийн урд, хойд хэсгийн сумдад хуваагдан ажиллаж, элэгний хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсрол олгохоор ажиллаж байна. Нээлтэд нийт 220 гаруй иргэн оролцжээ.

Хуваалцах