Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хавдаргүй монгол” аянд 6 сая төгрөг хандивлав

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өөрийн оронд нутагшуулах эрхэм зорилготой Хавдар судлалын үндэсний төвийн “Хавдаргүй монгол” аянд Эрүүл мэнд, спортын яам нэгдэн оролцохоор болж салбарынхнаа уриалж байсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хавдаргүй монгол” аянд 6 сая төгрөг хандивлав
“Хавдаргүй монгол” аянд 6 сая төгрөг хандивлав. Зураг: МҮОНРТ

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өөрийн оронд нутагшуулах эрхэм зорилготой Хавдар судлалын үндэсний төвийн “Хавдаргүй монгол” аянд Эрүүл мэнд, спортын яам нэгдэн оролцохоор болж салбарынхнаа уриалж байсан билээ.

Энэхүү аяныг дэмжиж Эрүүл мэнд, спортын яамны нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан бол, харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төв, НЭМХ, Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр 4,5 төслийн нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн төслийн нэгж, Глобал сангийн ДОХ/Сүрьеэгийн төсөл нэгдэн 6.602.700 төгрөгийн хандивыг өргөн барилаа. Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Элэг нэгт Монголчууд” Төрийн бус байгууллагын тэргүүн Ж. Чинбүрэн хандивын мөнгийг батламжийн хамт өнөөдөр гардуулан өглөө.

Эх сурвалж: ЭМСЯ

Хуваалцах