Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хавдраас хэрхэн сэргийлэх талаар иргэдийн мэдлэг хомс байна

Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаагаар манай улсад өнгөрсөн оны сүүлээр 4500-аад иргэн хорт хавдартай гэж оношлогдож байсан бол он гарсаар 5000 болж өсчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хавдраас хэрхэн сэргийлэх талаар иргэдийн мэдлэг хомс байна
Хавдраас хэрхэн сэргийлэх талаар иргэдийн мэдлэг хомс байна. Зураг: МҮОНРТ

Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаагаар манай улсад өнгөрсөн оны сүүлээр 4500-аад иргэн хорт хавдартай гэж оношлогдож байсан бол он гарсаар 5000 болж өсчээ.

Судалгаанаас харахад, нийт хорт хавдрын дийлэнх хувийг элэгний хорд хавдар дангаараа эзэлж байгаа бөгөөд ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр байгаа юм.

Тиймээс зонхилон тохиолдож байгаа хорт хавдруудаас урьдчилан сэргийлэх арга замыг иргэдэд ойлгуулж, сурталчлах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа талаар албаныхан онцоллоо.

Ингээд Хавдар судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал Г.Пүрэвсүрэнгийн яриаг хүргэе.

Хуваалцах