Хавдрын эсрэг аяныг Архангай аймагт зохион байгуулна
Тус аян нь дээрх аймагт 2013 оноос эхлэн хэрэгжиж, 3000 гаруй иргэнд үзлэг оношилгоо хийснээс хавдрын урьдал эмгэгтэй 78 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгээс ХСҮТ рүү шилжүүлсэн байна.
Мэдээллийн алба

Хавдрын эсрэг хамтдаа үндэсний аян Архангай аймагт үргэлжилсээр байна. Тус аян нь дээрх аймагт 2013 оноос эхлэн хэрэгжиж, 3000 гаруй иргэнд үзлэг оношилгоо хийснээс хавдрын урьдал эмгэгтэй 78 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгээс ХСҮТ рүү шилжүүлсэн байна.
Энэ жилийн хувьд ХСҮТ-ийн эхо, дуран, эмэгтэйчүүд, хөнгөвчлөх эмчилгээ, мэс заслын зэрэг нарийн мэргэжлийн 14 мэргэжилтэнтэй баг долоо хоног үзлэг, эмчилгээ, оношилгоо, сургалтыг өнөөдрөөс зохион байгуулна.
Аяныг угтаж өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээс үзлэг оношилгоонд хамрагдах зайлшгүй шаардлагатай 800 гаруй иргэний бүртгэлийг хийж үзлэгийн цагийг хуваарилсан байна.


















