“Хавдрын эсрэг хамтдаа” аян Говь-Алтай аймагт хэрэгжиж байна
МҮОНРТ, ХСҮТ, ХААН банк хамтран зохион байгуулдаг “Хавдрын эсрэг хамтдаа” аян үргэлжилж, эмч нарын баг Говь-Алтай аймагт үзлэг оношлогоо хийж байна.
Мэдээллийн алба

МҮОНРТ, ХСҮТ, ХААН банк хамтран зохион байгуулдаг “Хавдрын эсрэг хамтдаа” аян үргэлжилж, эмч нарын баг Говь-Алтай аймагт үзлэг оношлогоо хийж байна. Энэ удаа сумын иргэд тусгай хуваарийн дагуу үзлэгт орж байгаа юм. Урьд жилүүдтэй харьцуулахад үзлэг оношлогоонд орох хүсэлтэй иргэд дараалал үүсгэдэг болжээ. Манай сурвалжлагч хавдрын мэс засал, цээж болон хэвлийн хөндийд үзлэг оношлогоо хийж байгаа ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Т.Тогтохбаяртай уулзсан байна.


















