Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Сэлэнгэ аймагт 2026 оны 06 сарын 29-нөөс 07 сарын 03-ны өдрүүдэд Хавдрын эсрэг үндэсний аян-2026” зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ
“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ. Зураг: МҮОНРТ

ХААН Банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” энэ жил улс орон даяар 16 дахь жилдээ, Сэлэнгэ аймагт 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус аян нь хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг сайжруулах, мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Аяны хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Сэлэнгэ аймагт ажиллаж, иргэдэд:

  • Хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл хүргэх;

  • Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулах;

  • Орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт, дадлага зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Судалгаагаар Сэлэнгэ аймагт 2025 онд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа оношлогдсон байна. Иймээс иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” нь 2026 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт үргэлжилнэ.

Хуваалцах