“Хавдрын эсрэг үндэсний аян” эхэллээ
МҮОНРТ, Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк сантай хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” Дархан-Уул аймгаас эхэллээ.
Мэдээллийн алба

МҮОНРТ, Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк сантай хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” Дархан-Уул аймгаас эхэллээ. Зургаа дахь жилдээ үргэлжилж буй аяны нээлтэд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, МҮОНТ-ийн дэд захирал Д.Энхтуяа нар оролцож байна.
Манай улсад хавдрын өвчлөл дэлхийн бусад орноос өндөр байдаг. Түүнчлэн хөдөө орон нутагт ч мөн хавдрын өвчлөл их байдаг талаар судлаачид хэлдэг. Учир нь иргэд хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд оройтож хамрагдсанаас төгс эмчлэгдэх боломжгүй болдог. Тиймээс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд хавдрын өвчлөл өндөртэй алслагдсан аймаг, сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, эрсдэлтэй хүн амд үзлэг шинжилгээ хийх, хавдар өвчнийг эрт илрүүлэх зорилготой юм.
Нэмж мэдээлэхэд, энэ жилийн үндэсний аянг Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Завхан, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Ховд зэрэг найман аймагт хэрэгжүүлнэ.


















