Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хавдрын тархацыг тогтоох” аппараттай болно

Монголчууд бид 2018 онтой золгоход оношилгооны аппаратгүй гэсэн шалтгаанаар гадны улсыг зорихгүй болох нь ээ. Учир нь БНСУ-ын хөнгөлттэй зээлээр улсын хоёрдугаар төв эмнэлэгийн дэргэд “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг барихаар болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хавдрын тархацыг тогтоох” аппараттай болно
“Хавдрын тархацыг тогтоох” аппараттай болно. Зураг: МҮОНРТ

Монголчууд бид 2018 онтой золгоход оношилгооны аппаратгүй гэсэн шалтгаанаар гадны улсыг зорихгүй болох нь ээ. Учир нь БНСУ-ын хөнгөлттэй зээлээр улсын хоёрдугаар төв эмнэлэгийн дэргэд “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг барихаар болсон байна. Үүнд гадны улс оронд өндөр үнээр оношилдог “Хавдрын тархацыг тогтоох” аппаратыг суурилуулахаар болжээ. Энэ аппарат нь дөрвөн сая хүн тутамд нэг байх ёстой гэсэн олон улсын стандарт байдаг байна.

Нэмж хэлэхэд манай улсын иргэд жилд 60 сая ам.долларыг зөвхөн гадаадад эмчилгээ хийлгэхэд зарцуулж байна гэсэн судалгаа гарчээ.

Хуваалцах