Хавдрын өвчинтэй иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчино
Жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхидог бол тэдгээрийн дөрвөн сая нь 30-69 насандаа нас барж байгаа гэх тоо баримт бий. Үүнтэй холбогдуулан дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг
Мэдээллийн алба

Жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхидог бол тэдгээрийн дөрвөн сая нь 30-69 насандаа нас барж байгаа гэх тоо баримт бий. Үүнтэй холбогдуулан дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг "Олон улсын хавдартай тэмцэх өдөр" болгон зарлаж, энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй иргэдийн төлөө сайн санааны үйлс хэрэгжүүлдэг болсон.
Монгол Улсын хувьд жил бүр таван мянга гаруй хүн хорт хавдраар өвчилж, гурван мянга орчим нь нас бардаг аж. Хавдар өвчнийг эрт оношилж чадвал амь насыг аврах бололцоотой байдаг. Гэвч хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 хувь хожуу үедээ эмнэлэгт хандаж буйн гол шалтгаан нь санхүүгийн хүндрэлээс болдог гэж үздэг. Энэхүү хүндрэлийг шийдвэрлэх тал дээр УБТЗ зарим төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар болжээ.
Ингэснээр төмөр замын дагуу орших Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт эхний ээлжинд хэрэгжих тусгай хөтөлбөрийн хүрээнд хавдар өвчинтэй иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих болж байна. Энэ талаар хамтран ажиллах гэрээнд УБТЗ болон "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-ын удирдлагууд өнөөдөр гарын үсэг зурна.


















