Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хавдрын өвчлөлд “хувьсгал” хийх бэлдмэл гарлаа

Их Британийн Уорвикийн их сургуулийн эрдэмтэд иридийгийн /iridium/ цогц холбоосон дээр суурилсан шинэ үеийн хавдрын эсрэг эмийг гарган авсан байна. Гарган авсан шинэ эмийн үйлчилгээ нь одоо хэрэглэж буй платинагийн /platinum/ нэгдлүүд дээр суурилсан эмээс даруй 10 дахин илүү байгаа аж. Үүнийг хавдры

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хавдрын өвчлөлд “хувьсгал” хийх бэлдмэл гарлаа
Хавдрын өвчлөлд “хувьсгал” хийх бэлдмэл гарлаа. Зураг: МҮОНРТ

Их Британийн Уорвикийн их сургуулийн эрдэмтэд иридийгийн /iridium/ цогц холбоосон дээр суурилсан шинэ үеийн хавдрын эсрэг эмийг гарган авсан байна. Гарган авсан шинэ эмийн үйлчилгээ нь одоо хэрэглэж буй платинагийн /platinum/ нэгдлүүд дээр суурилсан эмээс даруй 10 дахин илүү байгаа аж. Үүнийг хавдрын эмчилгээнд хувьсгал авчирна гэж батлаж байгаа юм. Энэ талаар "Angewandte Chemie International Edition" сэтгүүлд нийтлэжээ.

Шинэ эмийг ZL105 гэж нэрлэсэн бөгөөд энэ нь иридий-пиридийн нэгдэл юм. Эмийн химийн шинж чанар нь эд, эсийн исэлдэх процессыг идэвжүүлэн хурдасгаснаар хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрүүдийг олноор үүсгэж хавдрын эсийг үхүүлдэг байна. ZL105нь сонголтот өндөр идэвхижлээр эсийн дотоод исэлдэн-ангижруулах чадамжинд урт хугацаагаар үйлчилдэг шинж чанар нь олон төрлийн хавдрын эсэд нөлөөлөх чадварыг бий болгож байна. Энэ үйлчилгээ нь эсийн энергийг бууруулан туйлдуулснаар идэвхтэй хуваагдаж буй хавдрын эсэд сөргөөр нөлөөлдөг.

Эрдэмтдийн хэлснээр дээрх үйлчлэлийн арга нь платинагийн суурин дээрх эмийн /жиш., Цисплатина/ үйлчилгээнээс үндсээрээ ялгаатай. Энэ нь ZL105-н аюулгүй байдал болон өндөр үйлчилгээний түвшинг бүрдүүлж байна. Яагаад гэвэл платина дээр суурилсан бэлдмэлүүд нь хортой бөгөөд эсийн ДНК-ийн бүтэц, үйлдлийг эвддэг чанар нь хавдрын эсийн хамтаар эрүүл эсүүдийг устгадаг байна. Ингэснээр дотор муухайрах, бөөлжих, бөөрний дутагдал, сонсголгүй болох зэрэг сөрөг нөлөөнүүд гардаг. Үүний хажуугаар бэлдмэлийн эхний курс эмчилгээний дараа хавдрын эс эмд дасан зохицсоноор эмийн үйлчилгээ буурдаг.

Орчин үеийн хоргүй иридий дээр суурилсан хавдрын бэлдмэл нь хурдасгагч идэвхжүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, амьд биеийн байгалийн ба энергийн үйл ажиллагааг өдөөж, маш бага наномолярын хэмжээтэй байсан ч идэвхтэй үйлчилгээгээ алддаггүй бөгөөд эсийн ДНК-д нөлөөлөхгүйгээр үйлчилгээний өргөн хүрээ болон зорилтот үйлчлэлээр олон төрлийн хавдрын эсийг устгахдаа эмчилгээнд дасах байдлыг үгүй болгож, сөрөг нөлөөг багасгах нөхцөлийг бүрдүүлж байна гэж тухайн ажлын тэргүүлэх профессор Питер Сэдлер мэдэгдэж байна.

Урьдчилсан дүгнэлтийн дагуу ZL105-н өндгөвч, шулуун гэдэс, бөөр, арьс, хөхний хавдрын эсрэг үйлчилгээ нь “Цисплатинаас” 10 дахин илүү үр дүнтэй байна. Судлаачдын дараагийн зорилго нь генийн болон химийн эмчилгээнд дасал болсон хавдарт тухайн бэлдмэлийн үйлчилгээг тогтоох явдал юм. Иридигийн суурьтай бэлдмэлийн онцгой шинж чанарууд туршилтын аргаар батлагдвал, клиникийн практикт нэвтрүүлснээр хавдрын эмчилгээнд хувьсгал гарах юм гэж ZL105-г зохиогчид мэдэгдэж байна.

Хуваалцах