Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хаврын баяр-2014" спортын өдөрлөг болов

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор “Баянмонгол” ТББ Чех улсад оршин суугаа монгол иргэдийн дунд уламжлал болон зохиогддог 18 дахь удаагийн "Хаврын баяр" спортын өдөрлөгийг энэ сарын 19-20-нд Прага хотноо зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хаврын баяр-2014" спортын өдөрлөг болов
"Хаврын баяр-2014" спортын өдөрлөг болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор “Баянмонгол” ТББ Чех улсад оршин суугаа монгол иргэдийн дунд уламжлал болон зохиогддог 18 дахь удаагийн "Хаврын баяр" спортын өдөрлөгийг энэ сарын 19-20-нд Прага хотноо зохион байгууллаа.

Энэ удаагийн спортын өдөрлөгт Чехийн найман хотоос, мөн Австрийн Линз хотыг төлөөлсөн эрэгтэй, эмэгтэй нийт 22 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис болон шатрын төрлөөр зохиогдсон спортын тэмцээнүүдийн нэгдсэн дүн гарахад Литомержице хотын "MGL" баг тэргүүлж, ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын эзнээр шалгарав.

Өдөрлөгийн спортын тэмцээнүүд өндөрлөсний дараа уламжлалт үдшийн цэнгүүний арга хэмжээний үеэр бүтэн сарын турш үргэлжилсэн “Авьяаслаг Монгол” тэмцээний ялагчийг тодруулсан бөгөөд тэргүүн байрт 5634 хүний саналаар Чех улсын “Jo Joo” циркийн уран нугараач Н.Халиунсүрэн шалгарч ивээн тэтгэгч “Moneypolo” компанийн шагнал хүртлээ.

Хуваалцах