Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хаврын чуулганыг өглөө 09:00 цагт эхлүүлж байх захирамж гаргалаа

УИХ-ын 2015 оны хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр эхэлнэ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын чуулганыг өглөө 09:00 цагт эхлүүлж байх захирамж гаргалаа
Хаврын чуулганыг өглөө 09:00 цагт эхлүүлж байх захирамж гаргалаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2015 оны хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр эхэлнэ. Хаврын чуулган эхлэх дөхсөнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоосон захирамж гаргалаа.

Тодруулбал, УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоногийн пүрэв, баасан гарагт өглөө 09:00 цагаас эхэлж, үдээс хойш 14:00 цагаас үргэлжилж байх юм. Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн хаврын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна.

Хуваалцах