Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаврын шар усны үерээс сэрэмжлүүлж байна

2014 оны тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас усжих Ховд, Турган, Харбут, Чигэртэй, Булган, Долооннуур, Хангай нурууны өвөр болон Түргэний уулсаас эхтэй

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын шар усны үерээс сэрэмжлүүлж байна
Хаврын шар усны үерээс сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2014 оны тавдугаар сарын 5-ныөдрийн байдлаарАлтай нуруунаас усжих Ховд, Турган, Харбут, Чигэртэй, Булган, Долооннуур, Хангай нурууны өвөр болон Түргэний уулсаас эхтэй Чигэстэй, Богд, Хүнгүй, Яруу, Хожуул, Тээл, Зүйл, Заг, Байдраг, Түй, Шаргалжуут, Онги, Таац, Чигж, Баруунтуруун, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 2-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 5-15 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг анхааруулж байна.

Хуваалцах