Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар манай орны нийт газар нутгийн 28 хувь нь цастай ба урин дулаан цаг ирж буйтай уялдан голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлж голын гулдрилд нийлж, мөсөн дээгүүр их хэмжээний ус гүйх , цөнгийн хахаа үүсч усны урсгал шахагдсан зэргээс шалтгаалан Хангай ну

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар манай орны нийт газар нутгийн 28 хувь нь цастай ба урин дулаан цаг ирж буйтай уялдан голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлж голын гулдрилд нийлж, мөсөн дээгүүр их хэмжээний ус гүйх , цөнгийн хахаа үүсч усны урсгал шахагдсан зэргээс шалтгаалан Хангай нурууны өврийнТээл, Хомын хоолой, Алтай нуруунаас усжих Буянт гол Ховд орчимд үерийн түвшинг 10-20 см давсан байдалтай байна. Хангай нурууны өврийн голууд болон Хархираа, Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Хариг голын саваар цаг агаар огцом дулаарвал хаврын шар усны үер болох нөхцөл бүрдэнэ. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тулмөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Ус судлалын сектор

Хуваалцах