Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байна. Жишээлбэл, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Бүгсий, Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, өврийн Чигэстэй, Богд, Сэлэнгэ мөрний цутгал гол болох Эг гол Хантай сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-30 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.

Ус судлалын сектор

Хуваалцах