Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өнгөрсөн өдрүүдэд хоногт 5-25 см нэмэгдэж Хэрлэн Мөнгөнморьт орчмоор үерийн түвшинд дөхөн үерлэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өнгөрсөн өдрүүдэд хоногт 5-25 см нэмэгдэж Хэрлэн Мөнгөнморьт орчмоор үерийн түвшинд дөхөн үерлэж байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Увс нуурын савын Хархираа, Түргэн болон Сэлэнгэ мөрний адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 20-55 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.

Ус судлалын сектор
2014-05-12

Хуваалцах