Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулна

Тарих таримлын төрөл, дулааны улирлын ерөнхий төлөв, тариалангийн бүс нутгуудын онцлогтой уялдуулан харилцан адилгүй хугацаанд тариалалтын ажил эхэлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулна
Хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Тарих таримлын төрөл, дулааны улирлын ерөнхий төлөв, тариалангийн бүс нутгуудын онцлогтой уялдуулан харилцан адилгүй хугацаанд тариалалтын ажил эхэлдэг.

Тухайлбал, үр тариа, улаанбуудай, төмс, зарим төрлийн хүнсний ногооны тариалалт 5 дугаар сарын 1-нээс 25-нд, үрслэг ил талбайд шилжүүлэх болон тэжээлийн таримлын тариалалт 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-ны дотор тариалагддаг.

Энэ онд нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна.

2021 онд дэвшүүлсэн зорилтыг биелүүлснээр хэрэгцээт улаанбуудай, улаанбуудайн гурил, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас бүрдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах