Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангаж байна
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед газар тариалангийн салбарт хэрэгжүүлсэн бодлого,
Мэдээллийн алба

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед газар тариалангийн салбарт хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд газар тариалангийн салбарт чамлахааргүй ажлын амжилт гарлаа.
Өнгөрсөн онд нийтдээ 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо, 21.3 мянган тонн тосны ургамал, 171.7 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр хэрэгцээт улаанбуудайн 83 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 46 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлсэн болно.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















