Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна. Зураг: МҮОНРТ

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы төлөвлөгөөг орон нутгийн түвшинд хангуулах, 2026 оны хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн хэмжээнд гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, тариалангийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хаврын тариалалтын бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг зохион байгуулж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах