Хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөн болж байна
“Улсын тариаланчдын зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Мэдээллийн алба

“Улсын тариаланчдын зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэ удаа Монгол улсад Атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэстэй, бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож, газар тариалангийн салбарт техникийн үе шаттай шинэчлэл хийгдэж байгаа гэдгээрээ онцлог болж байна.
Улсын тариаланчдын зөвлөгөөнд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй, 21 аймгийн удирдлага, ХААГ-ын мэргэжилтэн, тариаланчид оролцов. Зөвлөгөөнөөр 2019 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, техник технологийн шинэчлэл, хаврын тариалалтын бэлтгэл явц, хаврын тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, төрөөс үзүүлэх дэмжлэг, газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцож байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















