Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцуулав

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа 2015 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр гишүүдэд танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцуулав
Хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцуулав. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа 2015 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан таримал ургамлыг гангаас хамгаалах болон уринш боловсруулалтын ажлыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын гуравнаас эхлүүлж урьдчилсан байдлаар нийтдээ 511.2 мянган га-д тариалалт хийгээд байгаагаас үр тариа 388 орчим мянган га-д, үүнээс улаанбуудай 359.7 мянган га-д, төмс 12.6 мянган га-д, хүнсний ногоо 6.9 мянган га-д, тосны ургамал 78.5 мянган га-д, тэжээлийн ургамал 19.5 мянган га-д тариалжээ. Мөн эмийн ургамал, жимс жимсгэнэ тариалсан байна.

Хуваалцах