Хаврын тариалалтын явц 70 орчим хувьтай байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 259.6 мянган га-д үр тариа тариалалт хийжээ.
Мэдээллийн алба

Хаврын тариалалтын явц 70 орчим хувьтай байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 259.6 мянган га-д үр тариа тариалалт хийжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд газар тариалангийн бүс нутгаар гандуу байна. Тиймээс өндөр боломжийн ургац авахын тулд үр тариагаа гангаас хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Тухайлбал зургаадугаар сарын 10-аас наана шингэн бордоо ашиглах шаардлагатай гэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат агарномч н.Мардаан зөвлөж байна.
Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн хөнгөлөлттэй авч байна. Мөн 380 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.


















