Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хаврын тэмцээн үзэгчгүйгээр эхэллээ

Сонирхуулахад, 1945 онд зуны тэмцээн дэлхийн хоёрдугаар дайны улмаас үзэгчгүй явагдаж байсан гэдэг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын тэмцээн үзэгчгүйгээр эхэллээ
Хаврын тэмцээн үзэгчгүйгээр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн өчигдөр Осака хотод эхэллээ. Гэхдээ уг тэмцээн үзэгчгүйгээр явагдаж буйгаараа онцлог юм.

Энэхүү шийдвэрийг мэргэжлийн сүмо бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж шийдвэрлэсэн билээ.

Ингэсний учир нь мэдээж, БНХАУ-аас анхлан тархсан шинэ төрлийн коронавирусийн уршиг юм. Гэхдээ тус башён тасалбар аль хэдийнээ бүрэн зарагдсан ч үзэгчиддээ мөнгийг нь буцаан олгож байгаа юм байна.

Сонирхуулахад, 1945 онд зуны тэмцээн дэлхийн хоёрдугаар дайны улмаас үзэгчгүй явагдаж байсан гэдэг.

Манай улсаас аваргуудаараа манлайлуулсан 22 сүмоч таван зиндаанд барилдана.

Хуваалцах