Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаврын уралдаан зохион байгуулах хүсэлтээ эргүүлэн татжээ

Ингэхээр тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг Дорнод аймаг дахь Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулахгүй болж байгаа юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын уралдаан зохион байгуулах хүсэлтээ эргүүлэн татжээ
Хаврын уралдаан зохион байгуулах хүсэлтээ эргүүлэн татжээ. Зураг: МҮОНРТ

Морин спорт уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар хаврын уралдаан зохион байгуулах хүсэлтээ эргүүлэн татжээ. Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг хаврын хурдан морины уралдааныг энэ сарын 6-ны өдөр зохион явуулахаар төлөвлөж, зохих шийвэрийг гарган өгөхийг хүссэн албан тоотыг аймгийн Засаг даргад уламжилсан байна.

Харин хоёрдугаар сарын 8-ны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт” батлагдсан ба энэ жагсаалтад жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх заалт орсон байна.

Жагсаалт батлагдсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Монгол Улсын Морин спорт уяачдын холбооноос энэ жил хүйтний эрч чангарсан, олон аймаг суманд цагаан зудтай, хаваржилт хүндэрсэн байгаа, малын гоц халдварт цэцэг өвчин дэлгэрсэн, өвөл, хаврын уралдаан унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл дагуулж байгаад анхаарал хандуулах талаар салбар болон орон нутагт чиглэл хүргүүлсэн байна.

Дээрх захирамж, шийдвэрүүд гарсантай холбогдуулан аймгийн морин спорт уяачдын холбооноос хаврын хурдан морины уралдааны товыг цуцалж, хаврын уралдаан зохион байгуулах хүсэлтээ эргүүлэн татсан байна. Ингэхээр тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг Дорнод аймаг дахь Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулахгүй болж байгаа юм.

Хуваалцах