Хавтаст хэргээ устгасан хэрэгтэн 18 жил хоригдохоор болжээ
Хэрэгтэн П.Батсүх гэгч нь Цагдаагийн байгууллагад хулгайн хэргийн учир шалгагдаж байгаад энэ оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчийнхаа өрөөний цонхоор орж, сейфийг эвдэн өөрт холбогдох 22 хавтаст хэргийг хулгайлж, шатааж устгасан хэрэг үйлдсэн аж.
Мэдээллийн алба

Хэрэгтэн П.Батсүх гэгч нь Цагдаагийн байгууллагад хулгайн хэргийн учир шалгагдаж байгаад энэ оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчийнхаа өрөөний цонхоор орж, сейфийг эвдэн өөрт холбогдох 22 хавтаст хэргийг хулгайлж, шатааж устгасан хэрэг үйлдсэн аж. Тэрбээр 12 аймаг, есөн дүүрэг дамжин хулгай хийж, 44 үйлдлээр бусдад 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулж, хуулийн хариуцлагаас мултрахаар санаархаж ийнхүү өөрт холбогдох хэргээ хулгайлж шатаасан нь эдлэх ёстой байсан гурван жил дээр нь 15 жилийн ял нэмжээ.
Түүний хавтаст хэрэг хулгайлсан хэргийг өчигдөр Дүүргийн I шүүхээр хэлэлцэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 234.2, 245.1, 145.4-д заасныг тус тус үндэслэн нийт 18 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэрэгтэн шүүх хуралдааны үеэр ялаа хасах гээд өөртөө ял нэмсэндээ харамсаж байгаагаа илэрхийлсэн ажээ.


















