Хаяг шинэчлэх ажил 2014 онд эхэлнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Сүхбаатарын талбай”-г Их Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэж өөрчилсөн.
Мэдээллийн алба

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Сүхбаатарын талбай”-г Их Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэж өөрчилсөн.
Үүнтэй холбогдуулан талбайн нэрээр нэрлэдэг барилга байгууламжид дугаар, хаяг олгон, мэдээллийн санд нэмэлт өөрчлөлт оруулахыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон.
Уг тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга А/847 тоот захирамж гаргаж, талбайн нэрээр хаяглагддаг барилга байгууламжуудын хаяг, дугаарыг шинэчлэх, мэдээллийн санд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил зохион байгуулахыг холбогдох газруудад үүрэгдлээ. Хаяг шинэчлэх ажлыг 2014 оны 1 дүгээр улиралаас хэрэгжүүлэх юм байна.


















