Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаяг шошгын зөрчилтэй 14 төрлийн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хаяг шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн компаниуд руу нь буцаан татах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаяг шошгын зөрчилтэй 14 төрлийн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулжээ
Хаяг шошгын зөрчилтэй 14 төрлийн бүтээгдэхүүнийг эргүүлэн татуулжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хаяг шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн компаниуд руу нь буцаан татах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Тодруулбал, хэвийн боов, “Бабула” нэрийн тараг, эрдэнэшиш, хоёр төрлийн ууттай чанадаг бэлэн гоймон, сармистай зөгийн бал, лимонтой зөгийн балтай цай, ундаа, тахианы мах амтлагч, “Жем интернэшнл” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Тэргүүн” цагаан архи /380-ийн 0.25, 0.5 граммаар савлагдсан/-зэрэг бүтээгдэхүүнүүдийг татан авалт хийлгэж, импортлогч байгууллагууд болон үйлдвэрлэгчдэд мэдэгдэж, хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгүүлсан ажээ.

Хуваалцах