Хаягдал ясны үйлдвэртэй танилцав
ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл өчигдөр Засгийн газраас зарласан “888 төсөл” хөтөлбөрт оролцож амжаагүй, санхүүжилтгүй ч ажил нь эхэлсэн тусламж дэмжлэг шаардлагатай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мэдээллийн алба

ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл өчигдөр Засгийн газраас зарласан “888 төсөл” хөтөлбөрт оролцож амжаагүй, санхүүжилтгүй ч ажил нь эхэлсэн тусламж дэмжлэг шаардлагатай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах ажлынхаа хүрээнд тэрбээр “Бүрдэн говь” хаягдал яс боловсруулах үйлдвэрээр орсон юм. Энэхүү үйлдвэр нь бүрэн хүчин чадлаар ажилласан нөхцөлд өдөртөө 36 тонн ясыг анхан шатны боловсруулалт хийн 5 тонн ясны тос,16 тонн ясны гурил буюу тэжээл гаргах хүчин чадалтай бөгөөд энэ үйлдвэр нь манай оронд байгуулагдаж байгаа анхны бөгөөд цэвэр эко үйлдвэр аж. “Үйлдвэрээс боловсруулан гаргасан ясны тос, тэжээл, үнсийг дахин боловсруулах замаар цаашид эдийн саван, шампунь, гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна шаазан эдлэл, бэлэг дурсгалын зүйлс зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой” гэж тус үйлдвэрийн ажилчид дэд сайдад тайлбарлаж байв.


















