Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХБХХЕГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Хөвсгөл, Булган, Орхон аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБХХЕГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
ХБХХЕГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх, орон нутаг дахь төр, төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдыг мэдээлэл, арга зүйгээр хангах, төслийн явцын үнэлгээ хийх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцах, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахаар Хөвсгөл, Булган, Орхон аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Тодруулбал, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт ажиллахдаа тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалантай уулзаж цаашдын хамтын ажиллагаа болон салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон шинээр баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын явцтай танилцаж, Засаг даргын Тамгын газарт дэд бүтэц хүртээмжийн үнэлгээ хийлээ.

ХБХХЕГ-ын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал, мэргэжилтэн Б.Тамир, Х.Сансармаа нар төрийн байгууллагын ажилтан албан хаагчдад “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилт” ,“Дэд бүтцийн стандарт”, “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага” сургалт, мэдээллийг өгсөн бол хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын улс төрийн боловсрол”, “Эрүүл зөв амьдрах зан үйлийг төлөвшүүлэх нь” сургалт, зөвлөгөө мэдээллийг ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболд болон мэргэжилтэн Н.Тунгалагсайхан, ХБХСЗХТ-ийн Сэргээн засах тасгийн эрхлэгч Б.Хандсүрэн нар өгч ажиллалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Хуваалцах