ХБНГУ-д дүрвэгчид болон орогнол хүсэгчдэд халдах гэмт хэрэг ихэсжээ
Герман улсад гадны цагаач дүрвэгсэд, орогнол хүсэгчид рүү дайрах гэмт хэрэг эрс нэмэгдсэнийг засгийн газраас нь мэдээлсэн байна. Өнгөрсөн 2022 онд ийм хэрэг 1300 орчим бүртгэгдсэн бол энэ оны эхний 9 сард л гэхэд энэ тоо 1500 болж нэмэгдсэн гэсэн үзүүлэлт байна.
Мэдээллийн алба

Герман улсад гадны цагаач дүрвэгсэд, орогнол хүсэгчид рүү дайрах гэмт хэрэг эрс нэмэгдсэнийг засгийн газраас нь мэдээлсэн байна. Өнгөрсөн 2022 онд ийм хэрэг 1300 орчим бүртгэгдсэн бол энэ оны эхний 9 сард л гэхэд энэ тоо 1500 болж нэмэгдсэн гэсэн үзүүлэлт байна. Шенгений бүсийн орнууд, тэр дундаа Герман улсад дүрвэн ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой Германы засгийн газраас хилийн хяналтаа чангатгах бодлого хэрэгжүүлэх болсон. Тэгвэл олон нийтийн дунд шилжин ирэгсдийг ялгаварлан гадуурхах явдал мөн эрс нэмэгдэж байгаа тул улс төрчид, ард иргэд үүний эсрэг тэмцэж, дүрвэгсдийн эрхийг хамгаалахын төлөө дуугарахыг зүүний намын зарим улс төрчид уриалах болсон байна.


















