Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХБНГУ-д визгүй зорчино

Энэ сарын 18-наас “Цахим (биометрийн) дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Энэ хэлэлцээрийн дагуу Монгол Улсын цахимдипломат паспорт эзэмшигч 6 сарын хугац

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБНГУ-д визгүй зорчино
ХБНГУ-д визгүй зорчино. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 18-наас цахим дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын цахим дипломат паспорт эзэмшигч 6 сарын хугацаанд 90 хүртэл хоног, өөрөөр хэлбэл бүтэн жилд 180 хүртэл хоног ХБНГУ-ын нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой юм.

Монгол Улсын цахим дипломат паспорт эзэмшигч иргэн дурдсан хэлэлцээрийн дагуу гагцхүү ХБНГУ-д визгүй зорчих эрхтэй бөгөөд Шенгений бүсийн бусад орны нутаг дэвсгэрт тухайн улсын, эсхүл Шенгений зохих визгүйгээр нэвтрэх эрхгүй юм. Харин Монгол Улстай дипломат болон албан паспортой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан Польш, Чех, Словак, Унгар улсад ХБНГУ-ын нутаг дэвсгэрээс /мөн эдгээр орны нутаг дэвсгэрээс ХБНГУ-руу/ шууд зорчих эрхтэй.

Түлхүүр үг:виз
Хуваалцах