Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ХБНГУ ирэх сараас 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлнэ

ХБНГУ-ын Засгийн газар 12-15 насны хүүхдүүдээ ирэх сараас "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБНГУ ирэх сараас 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлнэ
ХБНГУ ирэх сараас 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-ын Засгийн газар 12-15 насны хүүхдүүдээ ирэх сараас "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Хэрвээ Европын эмийн агентлаг Пфайзер/Бионтехийн 12-оос дээш насны хүүхдэд хийх зориулалттай коронавирусний вакциныг зөвшөөрвөл, Герман улс зургаадугаар сарын 7-ноос хүүхдүүдээ вакцинд хамруулах юм байна.

Гэхдээ хүүхдэд вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Мөн вакцинжуулалт хүүхдүүдийн сургуульд сурах, амрах зэрэгт нөлөөлөхгүй гэж канцлер Ангела Меркель мэдэгджээ. Германы нийт хүн амын 41.5 хувь нь буюу 35 сая хүн коронавирусний вакцины эхний тунг, 13 сая буюу 15.7 хувь нь хоёр тунг хийлгэжээ.

Хуваалцах