ХБНГУ Монголын шүүхийг цахимжуулахад 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ
ХБНГУ-ын Засгийн газрын 1.5 тэрбум төгрөгийн тусламжийг хэрэгжүүлснээр Монгол Улсын шүүхийг цахимжуулах шинэтгэлийн хөтөлбөрт нэг том алхам болох юм.
Мэдээллийн алба

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн энэхүү дэмжлэгийг шүүхийн цахимжилтын өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг хүссэн байна.
ХБНГУ-ын Засгийн газрын 1.5 тэрбум төгрөгийн тусламжийг хэрэгжүүлснээр Монгол Улсын шүүхийг цахимжуулах шинэтгэлийн хөтөлбөрт нэг том алхам болох юм.
Ташрамд дуулгахад, ХБНГУ-ын шүүхийн экспертүүд Монголын шүүхэд хэрэгжүүлж буй программ хангамжтай танилцахдаа өөрийнх нь оронд хэрэгжүүлдэг программуудаас илүү байгааг тэмдэглэж байсан нь ийнхүү тусламж үзүүлэх шалтгаан болжээ.


















