Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ХБНГУ, ПЕРУ улсад “Алтан маск”-ийг эргүүлэн өгчээ

Герман улс Перуд энэ улсын түүхэн чухал эд өлгийн зүйлийг нь 20 жил үргэлжилсэн дипломат болон хууль эрхзүйн маргаан тэмцлийн дүнд эргүүлэн өгчээ. Манай эриний 8-р зууны үеийн Сиканы алтан маск 1999 онд Перугийн Үндэсний музейгээс алдагдаж, улмаар энэ улсын эрх баригчид Интерполоор дамжуулын эрж хай

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБНГУ, ПЕРУ улсад “Алтан маск”-ийг эргүүлэн өгчээ
ХБНГУ, ПЕРУ улсад “Алтан маск”-ийг эргүүлэн өгчээ. Зураг: МҮОНРТ

Герман улс Перуд энэ улсын түүхэн чухал эд өлгийн зүйлийг нь 20 жил үргэлжилсэн дипломат болон хууль эрхзүйн маргаан тэмцлийн дүнд эргүүлэн өгчээ. Манай эриний 8-р зууны үеийн Сиканы алтан маск 1999 онд Перугийн Үндэсний музейгээс алдагдаж, улмаар энэ улсын эрх баригчид Интерполоор дамжуулын эрж хайж байжээ.

Тэгвэл ийнхүү алдагдсан “алтан маск”-ийг сүүлд Германы Висбаден хотоос олж илрүүлсэн байна. Улмаар Перугийн эрх баригчид Германы талд хандан улсынх нь түүхэн өв соёлыг эргүүлэн өгөх хүсэлт тавьсны дагуу Мюнхены шүүх 2016 оны 12-р сард шийдвэр гаргаж, улсынх нь нутаг дэвсгэрээс олдсон маскийг Перуд эргүүлэн өгөхийг үүрэгдсэн юм. Перугийн эртний сикан омог нь энэ улсын хойд эрэг дагуух нутгаар 8-14-р зууны хооронд амьдарч байсан омог юм байна.

Хуваалцах