Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Манай “Гуравдагч хөрш”, Европын холбооны хамгийн гол түнш-Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 31-нд тохионо.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ
ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Манай “Гуравдагч хөрш”, Европын холбооны хамгийн гол түнш-Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 31-нд тохионо.

40 жилийн өмнө тогтоосон харилцаа өдгөө нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж “Иж бүрэн түшлэлийн” харилцаанд хүрчээ.

40 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд хорооны даргаар Гадаад харилцааны сайд Л.Болд ажиллана.

Хоёр орны хооронд 1974 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Монголын анхны сэхээтнүүд тус улсад боловсрол эзэмшиж эхэлсэн 1920-иод оны сүүл үеэс хамтын ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Энэ харилцаа эрчээ алдалгүй явсаар өнөөдрийг хүртэл 30 мянган монгол залуус Германд боловсрол эзэмшжээ.

Мөн 1995 онд манай улстай харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглал байгуулж, харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдээ тогтосон өрнөдийн анхны орон юм.

Хуваалцах