Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппелийг нутаг буцахтай нь холбогдуулан энэ оны долоодугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзав
ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппелийг нутаг буцахтай нь холбогдуулан энэ оны долоодугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.

Иж бүрэн түншлэлийн харилцаатай Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд Ш.Дуппел ихээхэн хувь нэмэр оруулсанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Элчин сайд Ш.Дуппел ХБНГУ-аас Бүгд Найрамдах Боливи Улсад суух Элчин сайдаар ажиллах юм.

Хуваалцах