ХБНГУ-ын эрдэмтэнг "Хубилай хаан" алтан одонгоор шагнав
Монгол Улсын ШУА-аас шинжлэх ухааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, Монгол судлалыг дэлхийд таниулан сурталчлах, шинжлэх ухааныг хөгжүүлэх
Мэдээллийн алба


Монгол Улсын ШУА-аас шинжлэх ухааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, Монгол судлалыг дэлхийд таниулан сурталчлах, шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ХБНГУ-ын иргэн Оливер Корффыг салбарынхаа дээд шагнал болох "Хубилай хаан" алтан медаль, өргөмжлөлөөр шагнав.
О.Корффын ШУА-ийн информатикийн болон хэл зохиолийн хүрээлэнтэй хамтран "ЛАТЕХ for Mongolian" программыг ашиглан монгол бичиг, кирил, төвд, соёмбо үсгүүдийг галиглан хөрвүүлсэн бүтээл, "Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгийн толь бичиг" буюу "Таван хэлний толь"-ийг зургаан орны эрдэмтэдтэй хамтран, герман хэлээр тайлбар хийж үндсэн хоёр боть бүтээл болгосон зэрэг нь дэлхийн Монгол судлал болон Алтай судлалд чухал хувь нэмэр оруулсан ажил хэмээн эрдэмтэд үнэлж байгаа юм.


















