Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХБНГУ-ын малчид, фермерийн хоршоодын төлөөлөлтэй уулзжээ

Айлчлалаар хүрээнд тус улсын Бранденбург муж улсын Малчид, фермерийн хоршооны удирдлага, төлөөлөлтэй уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБНГУ-ын малчид, фермерийн хоршоодын төлөөлөлтэй уулзжээ
ХБНГУ-ын малчид, фермерийн хоршоодын төлөөлөлтэй уулзжээ. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ХБНГУ-д ажиллаж байна. Айлчлалаар хүрээнд тус улсын Бранденбург муж улсын Малчид, фермерийн хоршооны удирдлага, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалт нь ХБНГУ-ын хөдөө аж ахуйн хоршоодын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, тус улсын хөдөө аж ахуйн салбарын татаас, урамшууллын тогтолцоотой танилцах, туршлага судлах, санал солилцох зорилготой байв.

Уулзалтын үеэр хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо. Тус улсын хоршоод нь гишүүн аж ахуйдынхаа боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдгээрээ онцлог ба Бранденбург мужийн хоршооны хоёр гишүүн аж ахуйд Монгол залуучууд сурч хөдөлмөрлөн дадлагажиж байгаа талаар танилцууллаа. Эдгээр Монгол залуучууд тус мужийн мэргэжлийн сургуульд малчин, фермерийн мэргэжил эзэмшиж байгаагийн зэрэгцээ сүүний аж ахуйд дадлагажин хөдөлмөрлөж байна.

Цаашид хоёр орны хооронд нэг талаас Монгол залуучуудыг Герман Улсын мэргэжлийн сургуулиудад хөдөө аж ахуйн чиглэлээр сургах, тодорхой хугацаагаар аж ахуйн нэгжүүдэд дадлагажуулан ажиллуулж, бэлтгэгдсэн, мэргэжлийн боловсон хүчнээ Монголдоо эргүүлэн ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, нөгөө талаас Монголд мэргэжлийн сургууль байгуулах, хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Мөн айлчлалынхаа үеэр сайд Ч.Улаан нь Өмнөд Бранденбургийн 500 толгой үнээтэй сүүний аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж ажиллалаа. Тус аж ахуй нь дунджаар нэг үнээнээс өдөрт 40-50 литр сүү авдаг ба нэг өдрийн үйлдвэрлэлийн хэмжээ 10.000-12.000 литр хүрдэг байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах